Даваасүрэнгийн

Ган-Очир

Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, Хөөврийн нуурын эрэгт 1970-аад онд төрсөн. Чойбалсан хотын 1-р 10 жилийн сургууль, мэргэшсэн эрдмийн сургууль МУИС-ын сэтгүүлзүйн ангийг “Тогтмол хэвлэлийн сэтгүүлч” мэргэжилээр төгссөн.

• Монголын Сэтгүүлчдийн холбооны гишүүн

• Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн.

ЯРУУ НАЙРАГ,

ШҮЛГИЙН ТҮҮВРИЙН ЖАГСААЛТ

• 2002 он Зүүдний зураг

• 2006 он Цаг хугацааг нэрэхүй  (Энэ номоороо Г.Сэр-Одын нэрэмжит шагнал хүртсэн)

• 2008 он Бие галбирлаг сарны доор

• 2009 он Сүүлчийнх гэж дурласаар байтал… (МЗЭ-ийн шагнал хүртсэн)

• 2010 он Миний ирсний учир-/”Алтаргана” наадмын дэд байр эзэлсэн/

• 2012 он Урин…

• 2013 он Үүлсийн галбир

• 2015, 2016 он Бясалгагч шүүдэр /Уншигчдын хүсэлтээр дахин хэвлэсэн/

• 2017 он Сэтгэлийн реализм /Интерномын 04 сарын шилдэг борлуулалттай номын эхний аравт 7 хоног байршиж байсан/

• 2022 он Сэтгэлийн чанар

Үргэлжилсэн үгийн төрөлд

хэвлүүлсэн ном бүтээл

• Есенин Монголд- 2012 он /Орчуулгын эмхэтгэл, цоморлиг/

• Бодролын цонх- 2013 он /Дурсамж, хөрөг, аян замын тэмдэглэл/

• Яруусахуйн зүг-2016 он, 2018 он/Хөрөг, дурсамж, шүүмж, нийтлэл/

• Бодролын зүг- 2018 он, 2019 он/Тэмдэглэл, сэтгэгдэл, бодрол, эссе/

• Сэтгэлийн зүг- 2022 он /Сэтгэгдэл, эссе, нийтлэл, бодрол,ойллого/

Уран бүтээлийн

тайлан тоглолт

• 2001 оны 08 сар -Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар “Урлагийн тэнгэртэй залуу нас” нэртэй тоглолтыг Монгол бөхийн өргөөнд

• 2007 оны 03 сар – Дорнод аймгийн Чойбалсан хотод “Ээжийгээ баярлуулж яваарай” тайлан тоглолт  /Бөхийн өргөө/

• 2010 оны 04 сар – Дорнод аймгийн Чойбалсан хотод “Би энд төрсөн юм” уран бүтээлийн тайлан тоглолт /Бөхийн өргөө/

• 2022 оны 03 сар – Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт “Дорнод нутаг мину” уран бүтээлийн тайлан тоглолт

• 2023 оны 02 сар – Бие даасан “Сэтгэлийн чанар” яруу найргийн чөлөөт уншлага Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах “Тайж палас”-т тус тус зохион байгуулсан

Уран бүтээлээрээ гадаадын шагнал хүртсэн нь:

• 1995 онд Казакстан улсад зохион байгуулсан “Азиа-Даусия” наадамд Никитон хамтлагийн дуулсан “Цамцаа тайл…” дуу Гран-При шагнал хүртсэн. /Энэ дууны шүлгийг Д.Ган-Очир, аяыг Б.Батчулуун зохиожээ/

• 2002 онд Япон улсад зохион байгуулсан Азийн хүүхдийн дууны наадамд, тэр үедээ хөгжим бүжгийн коллежийн сурагч Г.Солонго оролцож, тусгай байр эзэлжээ. Тэрээр Д.Ган-Очирын шүлэг, Н.Халиуны ая “Санан зүүдлэх нутаг” дуугаар амжилттай оролцсон юм.

• 2005 оны 12.01-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ДОХ-ын эсрэг аянд нэгдэхийн уриалсан “Бидний чин хүслэн” дууны уран бүтээлийг яруу найрагч Д.Ган-Очир, “Титэм” хамтлагийн ахлагч, продюсер Л.Тайванбаттай хамтран зохиож оролцож, “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдаж байв.

Мэргэжлийн урлагийн байгууллагуудын шагнал хүртсэн нь:

• 2006.01.08-нд залуу уран бүтээлчид олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагнал

• 2007 оны 12.25-нд МЗЭ-ээс зарладаг шилдэг уран бүтээлийн “Алтан-Өд” шагнал

• 2011 оны 01.07-нд “Сүүлчийнх гэж дурласаар байтал…” номоороо Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал

• 2012, 2014 онд Оюуны өмчийг хамгаалах хамтын удирдлагын олон улсын байгуулага болох MOSCAP-ын оны шилдэг уран бүтээлийн шагнал хүртсэн

• 2019 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн дээд шагнал “Цагаан лавай” цол, тэмдгээр шагнагдсан

Төр засгийн шагнал хүртсэн нь:

  • 2001 оны 08-р сарын 26-нд Тэргүүний залуу алтан медаль /МЗХ/
  • 2006 оны 03-р сарын 06-нд Хөдөлмөрийн алдар медаль /МЗХ/
  • 2007 оны 03-р сард Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг
  • 2009 оны 01.08-нд Алтан гадас одон
  • 2013 оны 02-р сар Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдэг
  • 2021 оны 01.08-нд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
Scroll to Top